Амьдралд талархах тусам ТЭР улам өгөөмөр болдог.
2014-12-03     2 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

Би ингэж л боддог. Заавал том ,сайхан зүйл өгсөнд нь талархаад бусад үед нь өөрийнхөө амьдрал,хувь заяаг хараагаад байвал яаж түүнээс илүү сайхныг авна гэж? Амьдрал хувь заяаг нэг хүн гэж төсөөлье. Та түүнийг үргэлж л магтаж, жижиг гэлтгүй сайхан зүйл дээр нь урам өгч,магтаад байвал тэр цаашид улам илүү гэрэлтэж, үргэлж л сайн сайхныг бүтээх гэж хичээнэ. Энэ хэрээр танд ч бас үргэлж сайн нь ирнэ. 

Харин үргэлж харааж, муу хэлээд байвал түүний гэрэлтэх байдал улам багасч, сүүлдээ та гуйгаад ч танд ТЭР сайн сайхныг өгч чадахааргүй "МУУ амьдрал,МУУ хувь заяа" болж хувирна.

Магадгүй өнөөдөр бидэнд зовлонтой ,хэцүү байгаа мэт санагдаж болно. Гэхдээ энэ таныг хэзээ хойно ирэх бүр ч хэцүү зүйлийг давах тэсвэр хатуужил, ухаарлыг өгөх сургуулилт хийж байгаа бол яах вэ? Өнөөдөр хамт байгаа хүн, найз нөхөд чинь “ямар лайгаар би энэтэй учраа вэ” гэж халаглахаар байгаа ч энэ нь таныг тэр хүмүүс шиг “МУУ” хүн битгий болоосой гэсэндээ Амьдралаас илгээсэн “Жишээ” байгаа гэж бодож үзээгүй юу? АМЬДРАЛ таныг тэдгээр “МУУ” хүмүүсээс илүү САЙН хүн байгаасай гэж хүссэндээ тэр. Түүний хүслээр та САЙН нэгэн байвал танд ирэх бэлэг улам олон болж, бэлэг ирэх давтамж ч улам ойрхон болохгүй гэж үү?

Би ингэж л боддог, төсөөлдөг. Мөн хэцүү байна гэдэг нь боломжгүй гэсэн үг биш гэж өөртөө байнга хэлдэг. АМЬДРАЛ надад өнөөдөр өгсөнөөсөө илүү сайн,сайхныг өгөөсэй гэж хүсч байгаа бол бид өнөөдрийн АМЬДРАЛаа улам ихээр хайрлаж, жижиг том гэлтгүй зүйлд, надад өгсөн гэр бүл, найз нөхөд, авьяас билэг, магадгүй сул талуудад ч гэсэн үргэлж талархаж хандах хэрэгтэй. 

Туршаад үз л дээ. 7 хоног, магадгүй, ганцхан өдөр ч болов өөрт байгаадаа сэтгэл хангалуун байж, чамд амьдарлаас илгээсэн бүхэнд талархсан сэтгэлээр хандаад үз . Талархсан сэтгэлийн хариуг АМЬДРАЛ хэзээ ч хоосон буцаадаггүй юм шүү 

 

С.Ангараг

2014.03.15





2 Сэтгэгдэл
Sodoro
Everyday I am Thankful^.^
2014-12-03


Sodoro
Everyday I am Thankful^.^
2014-12-03


Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан