Нэг шүхэр дор..
2014-12-03     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

Бороо асгарсан өдрүүд ар араасаа дараалан үргэлжиллээ. Шүхэр барьсан хүмүүс хотын гудамжинд олонтаа зөрнө. Зарим нэгэн нь ганцаараа жижиг шүхэртэй явахад хамтдаа нэг  шүхэр дор алхах нь ч олон. Та шүхэр дор хэн нэгэнтэй хамт алхах үедээ тухайн хүн нь таниас өндөр эсвэл намхан байх үед хүндрэлтэй санагддаг уу? Намхан хүндээ тааруулж дооош барихад өндөр хүний толгой тулж, өндөр хүнд нь тааруулан барьвал намхан хүн нь бороонд норох нь илүү гээд хүндрэлүүд гарна. Харин 2 хүн 2-лаа ижил эсвэл,ойролцоо өндөртэй байвал хэн хэнд нь хүндрэлгүй, ямар ч их асгарсан бороонд дунд цааш хамтдаа алхасаар байдаг. Тэгвэл үүнийг хүний амьдралтай адилтган үзэе.

Та гэр бүлийн хүн, дотны найз эсвэл ажлын хамрагчтайгаа үзэл бодол,мэдлэг боловсролын /магадгүй орлогын түвшин, албан тушаал, эрхэлэдэг ажил г.м –н харгалзан үзэж болох юм / хувьд ойролцоо түвшинийх байвал та 2 хоорондоо ойлголцохдоо илүү хялбар,цааш их хол замыг туулж чадна. Тэгвэл таны нөгөө тал /хань,найз, ажлын хамтрагч/ чинь таниас нэг бол хэтэрхий их мэдлэг боловсрол өндөр,үгүй бол тантай харьцуулахгүй мэдлэг болоод боловсролоос доогуур байвал та 2-н яриа нийлэхгүй, аливаа асуудалд нэг чигт харж чадахгүй, байнгын зөрөлдөөн үүсч,”шүхэрээ” аль аль нь өөртөө тааруулж барих гэж оролдох болно. Энэ мэдээж тогтвортой харилцаанд хүргэж чадахгүй.

Үзэл бодол,ойлголтын хувьд зөрүүтэй хүмүүс ч бас нэг “шүхэрт” багтахад хэцүү. Тэгэхээр яах вэ гэжүү? Та үнэхээр тэр хүнээс аль нэг талаараа “намхан” бол түүнтэй ойролоо түвшинд очихын тулд илүү их хичээж болно. Хэрвээ үнэхээр хүсэхгүй,бас болж өгөхгүй бол ижил түвшиний өөр хэн нэгний “шүхэрт” орох, эсвэл ганцаараа шүхэр барина цааш алхаж болно . 

 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан