"The happiness advantage" номноос онцлох нь
2019-12-14     1 сэтгэгдэл     Номын тэмдэглэл,  

Амжилтанд хүрсэн хүн аз жаргалтай байдаг уу?

эсвэл аз жаргалтай хүн илүү амжилттай байдаг уу?

Сүүлийн үед уншиж байгаа номнуудаас энэ номноос авах, бид амьдралдаа шууд хэвшүүлээд явахаар санаа, өөрсдийнхөө хэвiмэл ойлголтоо ч өөрчлөхөд туслах сонирхолтой өнцөг, мэдээлэл байсан учраас заавал хуваалцмаар санагдлаа.

Энэхүү номын зохиогч Shawn Achor нь Харвардын их сургуульд сэтгэл судлалын чиглэлээ суралцаж байсан бөгөөд 12 жилийн туршид аз жаргалын тухай сэдвээр судалсан судалгаа, энэ чигэллээрээ бусдад зөвлөгөө болоод урам зориг өгдөг ажлынхаа хүрээнд олж авсан туршалга дээрэ үндэслэн энэхүү номоо бичсэн байна. Энэхүү номонд амьдрал болоод ажлын талбар дээрээ амжилтанд хүрэх, аз жаргалтай байх тухай долоо зарчмыг сонирхолтойгоор, нарийвчлан оруулсан байна.

Хэн унших хэрэгтэй вэ? ажлын  ачаалал ,стресс улам ихсэж буй өнөө цагт амжилтанд хүрэхийг хичээж байгаа, аз жаргалыг хайсаар яваа хүн бүр уншихад тохиромжтой

Надад таалагдсан, чухал ойлголтууд:

Өөрийгөө эерэгээр цэнэглэ. Заримдаа бүх зүйлс бүтэлгүйтэж, урамгүй, гутранги бодлууд дүүрэх өдрүүд олон. Гэхдээ бидний тархи бяцхан зүйлд ч хууртдаг гэдгийг мартаж болохгүй. Хичнээн бараан өдрүүд байлаа “хуурамчаар” өөртөө эерэг бодлуудыг үүсгэ, өөрийгөө эерэг цэнэгээр дүүргэхийг хичээ. Инээдтэй байж болох ч толинд харж өөртөө сайхан үг хэлэх, таагүй зүйлсээс   ганц ч болов эерэг талыг нь олж харах гэж хичээдэг байх хэрэгтэй. Эхэндээ хэцүү ч яваандаа та ямар ч хэцүү үед хэт гутрах, сэтгэлээр унахгүй, эерэг байж чаддаг болно

Эерэг сэтгэлгээгээ хөгжүүл. Ингэж чадвал хийж байгаа зүйлийн тань үр дүн ч нэмэгддэг байна. Бүтэхгүй дээ гэсэн өнцөгөөр хандах үед, тун жижигхэн саад тохиолдоход л “тээр энэ бүтэхгүй  гэж мэдээд байсан юм” гээд шууд хаях, орхих шалтаг мундахгүй. Харин болно, бүтнэ гэсэн эерэг сэтгэлгээ давамгайлж байгаа үед саад тохиолдсон ч шийдлийг олж харах нүд тань улам сайн нээгддэг

Юунд төвлөрнө, түүнийг бид олж хардаг. Энд 10 секудын нэг дасгалыг нь туршаад үзэхэд илүүдэхгүй. Та яг одоо нүдээ аниад улаан өнгийг дотроо төсөөл. Зөвхөн улаан өнгө. Ингээд нүдээ нээгээд эргэн тойрноо хар даа.Танд улаан өнгө бүхий зүйлс бүхнээс тод харагдана. Үүнтэй адилаар  бид амьдралын ямар хэсгүүдэд, ямар зүйлс, ямар хүмүүст, ямар мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүлж, фокуслана, бид түүнийгээ л хамгаас түрүүнд олж хардаг. Тэгэхээр аль болох сайхан хүмүүс, сайн үйлдэл, зөв хандлагад анхаарлаа төвлөрүүлээрэй

Өөрийн хянах боломжтой зүйлээ тодорхойл. Амьдрал дээр бид хүсээд ч өөрсдөө хянаж, зохицуулж болдоггүй зүйл гэж бий. Цаг хугацаа, Цаг агаар, хүмүүсийн бодол гээд биднээс үл хамаараан өөрчлөгддөг зүйлс олон. Тэгвэл яг одоо цаас аваад та өөрөө хянах боломжтой зүйлс, мөн хянах боломжгүй зүйлсээ 2 эгнээ болгоод жагсаагаад бичээрэй. Нэгэнт та өөрөө хянаж чадахгүй зүйлсийг бодож, өөрчлөх гэж  хичээж өөрийгөө тавгүйтүүлж, сэтгэл санаагаа чилээх хэрэггүйг харсан биз дээ? Тэр зүйлсийн төлөө өөртөө стресс нэмэх шаардлагагүй

Дээшээ “уна”. Бидэнд ямар нэгэн асуудал тулгарахад бид 3 төрлийн байдалд ордог гэнэ. Эхнийнх нь бол асуудалдаа гүн унаж, тэр дотроо эргэлдсээр улам л доошилдог. Гэтэл 2дох хэсэг нь зүгээр л тэр асуудлыг байгаагаар нь хүлээж авч, нэг ёсондоо хүлээн зөвшөөрөөд эвлэрч, тэр асуудалдаа хөтлөгддөг. Харин та 3 дахь хэсэг нь байхыг хичээгээрэй. Энэ бол юу ч тохиолдсон, тэр асуудлыг даван туулдаг, тэндээс ямар нэгэн зүйлийг суралцсан, сургамж авсан, туршлагажиж чадсан нэгэн болж үлдэхийг хичээх хэрэгтэй

Байгаа зүйлдээ талархалтай ханд. Байгаа зүйлдээ бус  байхгүй зүйлдээ л анхаарлаа хандуулах нь танд стерсс, бүх зүйл бүтэхгүй байгаа мэт гутранги сэтгэгдэл, өөрийгөө бусадтай харьцуулах шалтгаан гээд олон таагүй зүйлсийг авчирдаг.

 

Хамгийн чухал нь Аз жаргалын томьёолоо өөрчлөх хэрэгтэй юм байна. Таны бодлоор аз жаргал гэж юуг хэлэх вэ? гоё машинтай болох? элэг бүтэн гэр бүл? амжилттай ажлын карьер? их мөнгөтэй болох уу?

Бидний хоорондын харилцаа хамгийн чухал бөгөөд эндээс л бид аз жаргал, эсвэл зовлон г үүсгэж байдаг. Тиймээс өөрөө аз жаргал, эерэг сэтгэлгээ, мэдрэмжийг өөртөө бүтээж , тэгээд бусдад үүнийгээ халдварлуулдаг нэгэн нь байх тухай энэ номонд тодорхой өгүүлсэн.

Тэгэхээр эцэст нь хэлэхэд:

Аз жаргалтай хүн  л амжилтыг бүтээдэг болхоос ямар нэгэн цэг, амжилтанд хүрэх нь таныг аз жаргалтай болгоно гэсэн баталгаа биш юм.

 





1 Сэтгэгдэл
Цацрал
Яг л бодож явдаг бүхэн✌️✌️ Үнэхээр их таалагдлаа❤️
2019-12-16


Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан