Lacoste брендийн нийгмийн маркетингийн сонирхолтой кейс
2019-02-23     0 сэтгэгдэл     About Marketing,  

Дэлхийн алдартай брендүүд нийгмийн хариуцлагын хүрээнд, олон нийтийн анхаарлыг чухал асуудалд хандуулах, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд уриалах үүргийг янз бүрийн хэлбэрээр хийж, гүйцэтгэдэг.  Тэдгээрийн адилаар саяхан нэгэн сонирхолтой бөгөөд, чухал үйлдлийг дэлхийд алдартай, Францын спорт хувцас, хэрэглэлийн бренд болон Lacoste хийсэн байна.  Lacoste бренд нь 1936 онд одоогийн логогоо тогтсоноос хойш нэг  ч удаа өөрчлөж байгаагүй боловч Олон улсын байгаль хамгаалах холбооны түншийн хувьд  дээрх ажлыг санаачилж, логоны оронд  дэлхийн хэмжээнд нэн ховордсон 10 төрөл зүйл амьтны дүрсээр сольжээ. 

Онцгой цувралын поло футболкыг  худалдаанд гаргахдаа тухайн амьтны дэлхий дээр бүртгэгдсэн тэр тоогоор нь л гаргасан байна.

  • Vaquita (Gulf of California porpoise): 30
  • Burmese roofed turtle: 40
  • Northern sportive lemur: 50
  • Javan rhino: 67
  • Cao-vit gibbon (ape): 150
  • Kakapo (parrot): 157
  • California condor: 231
  • Saola (herbivore): 250
  • Sumatran tiger: 350
  • Anegada ground iguana: 450

энэхүү санаачилга нь нэр хүндтэй брендүүдийн нийгмийн маркетингийн сонирхолтой нэгэн кейс болоод зогсохгүй, олон нийтэд ховордсон амьтдыг хамгаалах үйлдэлд уриалах чухал нөлөөг үзүүлсэн байна. Нийгэмд үзүүлсэн нөлөө өндөр байснаас гадна тухайн брендийн нэр хүндийг ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, брендийн үнэн хэрэглэгчдийнхээ ч талархлыг хүлээсэн олон талын ач холбогдолтой үйлдэл юм.





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан