СОШИАЛ МАРКЕТИНГД ГАРГАДАГ ТҮГЭЭМЭЛ 4 АЛДАА
2019-01-08     0 сэтгэгдэл     About Marketing,  

Олон нийтийн томоохон сүлжээнүүдийн нэг болохынхоо хувьд фэйсбүүк нь компаний маркетингийн чухал суваг байдаг. Энэ нь одоогийн болон боломжит үйлчлүүлэгчтэй холбогдох гайхалтай платформ юм.

Хэрэв та фэйсбүүк орчинд бизнесээ удирдан явуулахаар шийдсэн бол доорх 4 алдааг гаргахаас зайлсхийх хэрэгтэй :

1. Зөвхөн өөрийн бизнесээ сурталчилах

Олон нийтийн мэдээллийн сүлжээ гэдэг бол нийгмийн бүлэг юм. Хэрэв та үүнээс үр шим хүртэхийг хүсч байвал тэдэнд үнэ цэнэтэй байх ёстой. Та зөв цагтаа зөв хүмүүст хүрч, тэдэнд таньтай холбогдох шалтгаан бий болгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, таны нийтлэлүүд зөвхөн өөрийн чин тухай эсвэл борлуулалтын чин талаар байж болохгүй гэсэн үг. Фэйсбүүк дээрхи олон бизнес эрхлэгчид зөвхөн бизнесийнхээ талаар мэдээлэл, нийтлэл хуваалцах хандлагатай байдаг. Мэдээж та бизнесээ сурталчилахыг хүсч байгаа ч тэнцвэртэй байх хэрэгтэй. Та боломжит худалдан авагчдадаа үнэ цэнийг хүргэх хэрэгтэй. Энэ нь салбарын бусад шинжээчдийн өгүүллэгийг хуваалцах аль эсвэл өөрийн блогоос хэрэгтэй мэдээллийг нийтлэх, хэрэглэгчид мэдээ мэдээлэл зөвлөмж хүргэх байж болно.

 

2. Хэрэглэгчид хариу өгөхгүй байх

Хэрэглэгч танд мессеж явуулж эсвэл нийтлэл дээр тань сэтгэгдэл бичих юм бол тэдэнд хариулаарай!Тэд хурдан хариу үйлдэл үзүүлдэг бизнес эрхлэгчдийг үнэлдэг. Энэ нь, танай компани хэрэглэгчээ сонсдог, хүндэлдэг гэдгээ харуулж байна гэсэн үг. Ингэснээр сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгож чадна.

 

3. Сэтгэл хөдлөлөөр хандах

Хэрэглэгчдийн таны хуудас дээр үлдээж буй сэтгэгдэл эерэг ч бай сөрөг ч бай та түүнийг хүлээж авах хэрэгтэй. Жижиг бизнес эрхлэгчдийн хамгийн том алдаануудын нэг нь сөрөг сэтгэгдэл бичсэн хэрэглэгчид уурлах, тэдэнтэй зохисгүй харилцах юм. Судалгаанаас үзэхэд сэтгэл ханамжгүй 26 үйлчлүүлэгч тутмын нэг нь л сэтгэгдэлээ үлдээдэг байна. Харин үлдсэн нь юу ч хэлэлгүй танайхаас татгалзаж байна гэсэн үг. Иймд тухайн сэтгэгдэл бичсэн хүнд талархаад, алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэглэгч мэдээллэсэн дор тухайн асуудлыг засаж залруулаарай. Энэ нь танийг хэрэглэгчидээ сонсдог гэдгийг илтгэх болно. Танай хуудсанд зочилж буй хэрэглэгч бүхэн үүнийг харж бизнесийг тань үнэлж байгаа гэдгийг бүү мартаарай.

 

4. Төлбөртэй үйлчилгээг ашиглахгүй байх

2014 оноос хойш фэйсбүүк хуудсан дахь нийтлэлүүдийн хандалт (төлбөр төлж идэвхижүүлээгүй пост) эрс буурсан. Иймд фэйсбүүкийн төлбөртэй үйлчилгээг ашиглан бага хэмжээний төсвөөр урт хугацаанд ашигтай ажиллах боломжтой. Мэдээж их мөнгө зарцуулах тусмаа илүү их үр дүнд хүрэх болно. Хэдий тийм ч та өөрийн хэрэглэгч хэн бэ гэдгийг сайн мэддэг бол Facebook Ad Manager-ийн данс үүсгэн, өөрийн хүссэн сегментэд маш бага зардлаар хүрэх боломжтой. Хэрвээ та эргэлзэж байвал эхлээд бага зардлаар туршаад үзээрэй.

 

 





Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан