LOGAN кино зохиол
2019-01-08     0 сэтгэгдэл     About Movie,  

Энэхүү кино нь 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хамгийн шилдэг киноны жагсаалтын тэргүүлж 97сая  ам.доллароор бүтсэн ч дэлхий дахинд нийт  617 сая ам.долларын орлогыг олсон байдаг. Алдарт X men цувралын нэг гол дүр болох Wolverine –н тухай кинонд Холливуудын алдарт жүжигчин Hugh Jackman тоглосон бөгөөд энэ киногоор тэрээр 17 жилийн өмнөөс бүтээсэн Wolverine –н  дүрийг дэлгэцэнд хамгийн сүүлчийн удаа бүтээсэн хэрэг байв. Кино зураг эхлээд удаагүй байхад жүжигчин Hugh Jackman  өөрийн Твиттер хуудаснаа зураг авалтын үеийн нэгэн фотог #OneLastTime гэж оруулсан байсан нь үзэгчидийн хүлээлтийг улам бүр нэмсэн гэж үздэг.

2013 оны 11-р сард  20th Century Fox –н удирдлагууд энэхүү киног бүтээх шийдвэрийг гаргаж тус киноны найруулагчаар Америкийн кино, телевизийн шилдэг найруулагчийн нэг болох James Mangold-г сонгон санал тавьснаар LOGAN киноны төслийн ажил эхэлсэн байдаг. Зураг авалт 2015 оны 3-р –н сарын 05-нд эхэлсэн байдаг бөгөөд киног хамгийн анх 2017 оны 2–р сарын  07-н өдөр  67th Berlin International Film Festival –н дэлгэцнээ олон нийтэд танилцуулсан бол үүний дараа буюу 2017 оны 03-р сарын 03н өдөр дэлхий дахинаа албан ёсоор нээлтээ хийсэн байна.

Энэ кинонд тоглосон олон жүжигчид дундаас хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг нь татсан хүн бол яалт ч үгүй Wolverine-н охин болох  Лора Кинигийн дүрд тоглосон Дафни Кин Фернандес охин байсан юм. Тэрээр 2005 онд мэндэлсэн. Түүний эцэг нь Английн жүжигчин Вилл Кин бол ээж нь Испанийн жүжигчин, театрын найруулагч, зохиолч Мария Фернандес юм байна. Энэ охины дүрд тохирорх тулааны урлагаар хичээллэдэг, хөдөлгөөнтэй, англи болон испани хэлээр ярьдаг охиныг олох гэж киноны уран бүтээлчид Англи, Ирландын нийт 500 гаруй хүүхдийн дунд шалгаруулт хийгээд олоогүй бөгөөд яг тохирох охиноо Испаниас олж байжээ. Өмнө нь аавтайгаа “Дүрвэгсэд” кинонд тоглож байсан харьцангуй туршлагатай бас авьяаслаг энэ охиныг ирээдүйн Натали Портман хэмээн кино шүүмжлэгчид үнэлсэн байдаг.

Ингээд доорх холбоосоор орж, LOGAN киноны кино зохиолыг бүрэн эхээр нь татан авч, уншиж, тодорхой задаргаа, шинжилгээ хийн, өөртөө хэрэгтэй зүйлээ олж аваарай.

https://s3.amazonaws.com/ffe-ugc/intlportal2/logan/logan-screenplay.pdf

 

 

 

 

 

 

 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан