Кино зохиолын уралдаан 2019
2019-01-08     0 сэтгэгдэл     About Movie,  

Олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг кино зохиолын олон уралдаан, тэмцээнүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байх болно. Эдгээр уралдаануудын хувьд 18 дээш насны хэн ч оролцож болох бөгөөд зарим уралдаануудад мэргэжил, туршлага заасан байдагийг анхаараарай. Мэдээж зохиолуудыг англи хэл дээр тодорхой тавигдсан шалгууруудын дагуу хүлээн авдаг.

Уралдаан тус бүрийн тухай товч мэдээллийн дор тухайн уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл авах хаягуудыг оруулсан байгаа болохоор тэрхүү холбоосоор орж танилцаарай.

 

1.PAGE кино зохиолын уралдаан

2003 оноос эхэлсэн энэхүү уралдаан нь бусад ижил төрлийн уралдаануудтай харьцуулахад нэр хүндтэй, оролцогчдын тоо ч өндөр байдаг. Учир нь тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Холливуудын нэр хүндтэй найруулагч, продюсерүүд багтдаг бөгөөд уралдаанд ялагч болж шагнал аваагүй ч олон зохиолчид өндөр дүнтэй гэрээ хийх, өөрийн гэсэнт төлөөлөгчтэй болох, кино болон ТВ сериалаа борлуулж чадсан жишээ олон байдаг байна.

Уралдаанд оролцох төрлүүд:

  • Бүрэн хэмжээний уран сайхны кино  /action, comedy, drama, family film, historical film, science fiction, thriller/horror, /
  • Богино хэмжээний кино
  • TV pilots /TV drama, TV comedy /

Бүртгэл/такс:

2019,01,15-с өмнө  оролцооны хураамж 45$

2019,02,15- өмнө  оролцооны хураамж 55$

2019,03,15 өмнө оролцооны хураамж 65$

2019,04,15 өмнө оролцооны хураамж 75$

Мэдээж эрт бүртгүүлвэл хэмнэлттэй байх нь байна

Шагналын хувьд:

Grand Prize – 25,000$

Gold Prize – 1.000$

Silver prize – 500$

Bronze prize – 250$

Мөн үүнээс гадна шүүгч болон хамтран ажилладаг байгууллагуудын нэрэмжит шагнал байдаг.  Гранд шагнал хүртсэн зохиолын хувьд зохиогчийн эрхийн хүрээнд цаашид борлуулалтаас хувь хүртэх эсвэл кино зохиолын зохиогчийн эрхийг шилжүүлэх тухай асуудал яригдах бол бусад шагналуудын хувьд зөвхөн өөрийн хөдөлмөр, авьяасаа үнэлүүлээд өнгөрөх юм. Мэдээж бусдаас онцгойрч, шагнал хүртсэн зохиолыг өөр бусад компаниудад танилцуулах, санал бологох, борлуулахад илүү давуу талтай, үнэ цэнэ нь ч өсөх нь тодорхой

www.pageawards.com

 

2.Final Draft Big Break  кино зохиолын уралдаан

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уралдаанд кино зохиолчидоос шилдэгээр шалгарсан хүмүүс  Лос-Анжелос руу очих, тэндээ А зэрэглэлийн уулзалтуудад оролцох зардлууд  болон бэлэн мөнгөний шагнал багтсан нийт 80,000 ам долларын шагналын эзэд болдог .

Өмнө нь шилдгээр шалгасан болон сүүлийн шатанд тунаж үлдсэн кино зохиолчидыг энэхүү тэмцээн дээрээс шилдэг продюсер, найруулагчид олж, өндөр дүнтэй гэрээ хийсэн болон киногоо бүтээл болгосон жишээ олон байдаг байна.

 Бүтээл хүлээн авах хугацаа : 2019 оны 6-р сард

www.finaldraft.com

 

3.Slamdance  кино зохиолын уралдаан

Энэхүү уралдаан нь кино зохиолуудыг 4 төрлөөр ангилал болгон өрсөлдүүлдэг.

  • Feature  /41-150 нүүр, аль ч төрлийн байж болно/
  • Horror / 41-150 нүүр/
  • Short film /40 хүртлэх нүүр /
  • TV pilot  /45-80 нүүр буюу 30-60 минутын хугацааных байх, /

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 2-р сард нээгдэн, 6-р сард дуусдаг

Нийт шагналын сан: 16,000 ам доллар

Гранпри шагнал – 8,000 ам доллар

Төрөл тус бүрийн шилдэг нэг зохиол   тус бүр 2,000 ам долларын шагналыг бэлэн мөнгөөр олгодог байна.

https://showcase.slamdance.com/Screenplay-Competition

 





Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан