ҮГ-ний хүчийг ашиглах уу?
2014-12-10     0 сэтгэгдэл     Үзэл бодол,  

 

“Үгээр хүнийг алж ч болно,сэхээж ч болно” гэдэг дээ… Үгийн хүчний талаар олонтаа л сонсож байсан байх. Энэ удаад ҮГ-н хүч болоод энергийн урсгалын талаар хуваалцмаар байна. ҮГ дотроо сайн болоод муу гэж ангилагдах байх. Мэдээж хэлж байгаа зорилгынх нь дагуу урмын үг, баярын үг, хайрын үг,гомдоллосон үг гэх мэтээр олон ангилалд хуваан үзэх байх. Бид сайн сайхан үгийг сонсоод сэтгэл баярлаж, магадгүй насан туршдаа ч мартахгүйгээр сэтгэл дотроо нандигнан хайрладаг. Бас муу муухай үгсийг таагүй хүлээн авдаг ч зарим муу үгсийг хүртэл сэтгэлээсээ гаргаж хаяж чадалгүй дотроо хадгалсаар л байдаг. 

Шинжлэх ухааны сонирхолтой тайлбарууд байдаг. Хүн үг хэлэхэд үг бүр өөрийн гэсэн давтамж бий болгож байдаг бөгөөд үгийг хэлж байгаа хүний сэтгэл хөдлөл, энергийн түвшнээс шалтгаалан тэрхүү давтамж нь хүчтэй байх эсэх нь шалтгаалдаг байна. Өөрөөр хэлбэл эерэг энергийн түвшин өндөр хүний хэлсэн ганц үг хүртэл та бидний сэтгэлд илүүтэй хүрч, бидний сэтгэл зүрхийг ч өөрчлөх, өөдрөг болгож чаддаг бол муу муухай зүйлс санаж, бодож явдаг сөрөг энергиийн түвшин өндөртэй хүний хэлсэн нэг л үг бидний сэтгэл санааг хямрааж, таагүй шийдвэр гаргах, эсрэг үйлдэл хийхэд хүртэл хүргэдэг шүү дээ. 

Үг- өөрийн долгионы урсгалыг бий болгодог. 
Таны хэлсэн сайн болоод муу үг өөрийн гэсэн долгионы урсгалыг бий болгож байдаг байна. Тэрхүү урсгалыг дагаад  танд сайн эсвэл муу үг буцаж ирдэг байдаг. Та хэн нэгэнтэй хэрэлдээд тэр хүн таниас холдон явсан ч таны хэлсэн үг тэр хүний араас дагасаар тэр хүний сэтгэлийг тавгүйтүүлсээр байдаг бол та -2н дунд бий болсон үгний долгионы урсгалыг даган тан руу ч бас таагүй энергийг илгээсээр байдаг. Танд хэн нэгэн тусаллаа гэхэд та чин сэтгэлээсээ баярлаж талархсан үгсийг илгээхэд тэр хүний сэтгэл ч таатай болж, тэр хүн таниас хол байлаа ч та 2-н дунд үл үзэгдэх талархалын эерэг энерги бүхий холбоо бий болсон байдаг. Дараа тааралдлаа гэхэд та 2-н аль алинд  шууд л эерэг мэдрэмж төрдөг шүү дээ. Үүнтэй адилаар та нэг хүнийг гомдоох үг хэлж тэр хүнд таагүй сэтгэгдэл тээсээр яваад эргээд нэг нүүр тулахад, эсвэл тэр хүний тухай бодоход л аль алинд нь таагүй мэдрэмж төрж байдаг шүү дээ. 

Хэлсэн үг 2 дахин томроод эргэн ирдэг.
Өөрөөр хэлбэл та ярилцаж байгаа хүндээ хандан сайн сайхан үгийг хэллээ, тэр үгсийг хүлээн авсан хүн танд эргүүлээд тэр үгэн дээр тань өөрийнхөө сайн сайхан үгийг нэмээд хэлэхээр танд Сайн сайхан энергийг 2 дахин нэмэгдэж ирж байдаг гэсэн үг юм. Үүнтэй адилаар та хэн нэгэнд таагүй, сөрөг үгсийг хэлэхэд цаад хүн таны хэлсэн сөрөг үгэн дээр өөрийнхөө хэлэх сөрөг үгсийг нэмээд танд 2 дахин томорсон сөрөг үгсийн бөмбөгийг эргүүлээд хүчтэйгээр шиддэг. Тиймээс та бусдад хандан хэлж байгаа үгээ цэгнэж, эргүүлээд ямар бөмбөг хүлээн авмаар байгаа тэр л үгээ бусдад хэлж байх хэрэгтэй . 

ҮГ- хаанаас гарсан тэндээ л үлддэг  
Та өөрөөс гарч байгаа үгэндээ нэг анхаар даа. Та үргэлж бусдад хараалын, муу үгс хэлдэг бол таны сэтгэл дотор тийм үгсээр дүүрэн байгаа л гэсэн үг. Тэр үгс таны дотрыг хордуулж, эргэн тойрноо харах өнцгийг эвдэж, хандлагыг сөрөг болгосоор сүүлдээ та бусдын хувьд Муу хүн болж хувирдаг. Харин та үргэлж сайн сайхныг хэлж ярьсаар байвал тэр үгс таны доторх ертөнцийг улам гэгээлэг болгосоор байдаг.  


ҮГ- орчноо бүтээсээр байдаг 
Амны билгээс ашдын билэг гэдэг үг ч бий. Таны , миний амнаас гарч буй үгс бүр тэр л хэлсэн зүйлээ та бидний эргэн тойронд бий болгосоор байдаг. Та үргэлж болж бүтэх, сайн сайхныг хэлээд яриад л байвал тэр үгс өөрөө хамгийн сайн сайхан орчин нөхцлийг бүрдүүлж, өөртэйгөө адил сайн сайхныг хайсаар, олоод нийлчихдэг сайн талтай. Харин эсрэгээрээ та болж бүтэхгүй, муу муухайг л яриад байвал тэр үгс мөн л адил муу муухай, бүтэлгүй орчин нөхцлийг таныг тойруулан үл үзэгдэх тоосгоор өрсөөр, бүтээсээр байдаг. Тэгэхээр та бидэнд өөрийнхөө хүссэн орд харшийг байгуулах уу эсвэл харанхуй таагүй байшинг барих уу гэдэг сонголт байна. 

Үгийн хүчийг өөрийнхөө хүссэнээр ашиглацгаая! 





Сэтгэгдэл бичих
 
Social profiles



Шинэ нийтлэл
Их уншигдсан